Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид амьдардаг эмэгтэй Куттиямма сургуульд явахыг хүсдэг байжээ. Харамсалтай нь эрт хүнтэй гэрлэж, гэрийн эзэгтэй болсноор сургуульд сурах мөрөөдлөө биелүүлж чадаагүй аж.
Энэтхэгийн Засгийн газраас санхүүжүүлдэг бичиг үсгийн хөтөлбөрт хамрагдах боломж олдсоноор Куттиямма эмээ 104 насандаа бичиг үсэг сурч, мөрөөдлөө биелүүлжээ. Жилийн өмнө хэрэгжсэн бичиг үсгийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсээс авсан шалгалтад Куттиямма эмээ 100 онооноос 89 оноо буюу хамгийн өндөр оноог авсан гэдэг.
"Үсэг хараад л тэднийг холбож уншиж чаддаг болохсон гэж хүсдэг байсан. Бас багш болохыг хүссэн ч сургуульд сурч чадаагүйн улмаас хүслээ биелүүлж чадаагүй" хэмээн Куттиямма ярьжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/av/world-asia-india-59503872