Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 318 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 384,404 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 317 нь дотоодын халдвар. Халдварын 162 нь Улаанбаатар хотод, 155 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,940 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4940 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,295 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,897
- Хүндэвтэр-2,391
- Хүнд-563
- Маш хүнд-89 хүн байна.