Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 173, явуулын 11, түр 14 цэгт 200 багийн 902 эмч, ажилтан ажиллаж, 10,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг, их, дээд сургуулиудад 11 явуулын баг ажиллах тул өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны байдлаар нийслэлийн хэмжээнд
- I тунд 120
- II тунд 286
- нэмэлт сэргээх тунд 8,854
буюу нийт 9,260 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2,972 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,068 (76.6 хувь), 16-17 насны 26,799 (79.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршлын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Шинжилгээний цэг дараах байршилд 09-12 цаг хүртэл ажиллана.