З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана

Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор энэ сарын 5-наас чингэлэг тээврээр ачаа бараа татан авч эхлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.
Манай улсын хил боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг ачиж буулгах талбай бэлтгэн, чингэлэг ачигч калмарыг туршилтанд оруулж эхэлсэн юм.
Хятад улсын Эрээн боомтын талаас ачаа барааг чингэлгээр татан авах бэлтгэл ажлаа хангах, харилцан туршилт тохиргоо явуулсны дараа ачаа барааг илгээх, татан авах байнгын ажлыг эхлэх юм. Дээрх нөхцөл байдлын улмаас хоёр улсын хилээр ачаа бараа илгээх, татан авах үйл ажиллагаа 2-3 хоногоор хойшилж, 12 сарын 5-ны өдрөөс эхлэхээр болжээ.