Голомт банк картын ээлжит урамшууллаа Techstore-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Харилцагч та Techstore-ийн салбар дэлгүүр, www.techstore.mn онлайн худалдааны вэбсайтаас Голомт банкны бүх төрлийн кредит карт болон SocialPayаппликэйшн ашиглан худалдан авалт хийснээр 10%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо. Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 300,000₮ ба буцаан олголт худалдан авалт хийснээс хойш 1 өдрийн дараа таны дансанд орох болно. Techstore-тай хамтарсан энэхүү урамшуулал нь 12-р сарын 03-17-ны хооронд үргэлжлэх тул харилцагч та амжиж урамшуулалдаа хамрагдаарай.
Techstoreтехнологийн сүлжээ дэлгүүр нь хамгийн сүүлийн үеийн технологийг, хамгийн хямд үнээр харилцагчдадаа хүргэж ажилладаг. Одоогийн байдлаар онлайн худалдааны вэбсайт болон нийт 5 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус сүлжээ дэлгүүр нь БНХАУ-ын Xiaomi брэнд болон түүний дэргэдэх Solopick сүлжээ дэлгүүрийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллан, шинэлэг загвар дизайн бүхий гэр ахуй, бүх төрлийн электрон бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгодог. Үүнээс гадна бараа, бүтээгдэхүүнийхээ засварыг өөрийн салбар дээр хийж гүйцэтгэдэг нь харилцагчдад найдвартай, баталгаатай үйлчилгээ үзүүлж буй нэг хэлбэр юм.
Та өөрийн цаг, завыг хэмнэн тус дэлгүүрээс онлайн худалдан авалт хийхийг хүсвэл www.techstore.mnхаягаар зочлоорой.
Харин Голомт банкнаас гаргадаг кредит картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД, SocialPayаппликэйшний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.