Өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж 75 сая долларын нэмэлт санхүүжилт баталсныг TRQ /Turquoise Hill/ зарласан. Мэдээлэлд, "Оюу толгой" компанийн ТУЗ гүний уурхайн төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтээс тодорхой хэсэг болох 75 сая долларыг баталлаа, ингэснээр төслийн хоёр дахь шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжлэх нөхцөл бүрдлээ. 2022 оны нэгдүгээр сарын дунд хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ хэмээн бичсэн байсан юм.
Энэ талаар бид “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдээс тодруулахад, "Энэ удаагийн нэмэлт санхүүжилтийг Рио Тинто өөрсдөө шийдсэн. Монголын тал ямар ч оролцоогүй. Цаашид ч нэмэлт санхүүжилтээ Рио Тинто өөрсдөө шийд гэсэн байр суурь барина" гэсэн мэдээлэл өглөө.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад 1.2 тэрбум долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа юм.