Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2021" наадамд оролцох бүтээлүүдийг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ. Тус наадмыг энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа юм.
"Алтан-Өд-2021” наадмаар яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон шог хошин зохиол зэрэг найман төрөлд шилдэг бүтээлийг шалгаруулах юм. Шалгаруулалтад дэвшүүлэх бүтээлийг энэ сарын 22-ныг дуустал Монголын зохиолчдын эвлэлийн хорооны байранд хүлээн авна.