Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан хяналт шалгалт хийх зөвлөн туслах ажлын хэсэг Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж, тайлангаа Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулжээ. Шалгалтаар нийт 142 зөрчил илэрсэн бөгөөд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлсэн байна.
Мөн тус хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комисс болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны удирдах албан тушаалтны сул орон тоог нөхөх, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зарим гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулсан тайлантай танилцаж, гомдол маргаан шийдвэрлэх зэрэг нийт найман асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Тодруулбал, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх дөрвөн шаардлага хүргүүлж, нэг нэхэмжлэл гаргаж, 12 өргөдөл гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн байна.