Өчигдөр СХД-ийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч амиа хорлож нас барсантай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийсэн. Үүнд, Талийгаачийн ар гэрт юуны түрүүнд эмгэнэл илэрхийлье. Тус иргэн нь урьд нь цагдаагийн байгууллагт ажиллаж байсан. Өнгөрсөн аравдугаар сард тэрбээр ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож найзтайгаа хамт явж байгаад осол гаргаж найз нь зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн учраас хэргийг шалгаж байсан. Мөн хуулийн байгууллагийн алба хаагч хууль дүрэм зөрчиж хэрэг үйлдэгдсэн тул энэ арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл харамсалтайгаар тэрбээр 02:00 цагийн үед хашаандаа амиа хорлосон байдалтай байсныг гэр бүлийн хүн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа. Одоо ямар нэг хариу байхгүй байна" хэмээн мэдээлсэн юм.