Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг томиллоо. Батламжийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гардуулсан байна.
Тус аймгийн Засаг даргаар Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Үүнтэй холбогдуулан тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч нарын олонхийн саналаар Н.Лхагвадоржийг дэвшүүлэн Ерөнхий сайдад уламжилжээ. Н.Лхагвадорж нь Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан юм.