Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 138, II тунд 275, нэмэлт сэргээх тунд 9096, нийт 9509 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 32.9 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.010 (76.5 хувь), 16-17 насны 26.760 (79 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.