Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж, хурлаар УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцэж Х.Хэрлэнг томилохоор болжээ. Х.Хэрлэнг Монголын Засгийн газраас санал болгосон бөгөөд УБТЗ-ын даргын ажлаа өнөөдөр албан ёсоор хүлээн авах юм байна.
Х.Хэрлэн нь "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, орос хэлтэй. Тэрээр 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон.
Эзэмшсэн боловсрол:
- 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр
- 1999-2001 онд МУИС-ийн ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
- 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
- 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
- 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
- 2008-2010 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
- 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга
- 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
- 2016-2017 оны “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал