Ротавирус нь нарийн гэдсийг халдварлуулж, суулгалт бөөлжилт үүсгэдэг вирус юм. Энэ вирус нь ихэвчлэн бага насны хүүхдэд вирусийн гаралтай ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг байна. Эцэг эхчүүдийн гэдэсний ханиад гэж нэрлэсэн суулгаж, бөөлжүүлдэг өвчлөлийн талаар хүүхдийн эмчээс зөвлөгөө, мэдээлэл авлаа.
Энэ талаар Хан-Уул дүүрэг эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Ц.Ариунаа "Гэдэсний вирусийн халдвар. Ер нь бол ротавирусээр үүсгэгдэж байгаа. Шинж тэмдэг нь өндөр халуурна. Бөөлжихийн хажуугаар гэдэс нь гүйлгэнэ. Эсвэл зөвхөн бөөлжиж, халуурч байна. Зарим нь халуурахгүйгээр бөөлжиж, гэдэс нь гүйлгэх нь ч бий. Эсвэл бүр халуурч, бөөлжихгүй зөвхөн гүйлгэж байна. Тэгэхээр хүүхэд бүрийн онцлогоор шинж тэмдэг явагдаж байгаа.
Эмчилгээний хувьд вирусийн эсрэг эм хэрэглэнэ. Ханиаж байгаа бол ханиадны эсрэг эм, бөөлжиж байвал бөөлжилтийн эсрэг эм, гүйлгэлтийн эсрэг эм өгнө. Шингэн, хоросолоо түлхүү уулгаад эмчилгээ хийнэ. Халуурахад вирус үхдэг учраас хүүхэд халуурч болно. Харин 38-38,5 хүрэхэд халууныг нь бууруулах хэрэгтэй. Халууралт дотроо цагаан, улаан гэж хоёр янз байдаг.
Цагаан халууралт бол хүүхэд нэг хоёр хоногийн дараа хүндэрнэ гэсэн дохиог өгч байгаа. Цагаан халууралт гэхээр арьс нь цонхийж цайгаад, хөл гар нь хүйтэн болчихдог. Улаан халууралт нь хоёр хацар нь улайгаад хөл гар бүх юм нь халуун болдог. Дархлааны халууралт учраас айлт байхгүй. Урьдчилсан сэргийлнэ гэхээр энэ ханиад нь амьсгалын зам буюу хавьтлаар халддаг. Тэгэхээр маскаа сайн зүүнэ, гараа сайн ариутгана. Дархлаагаа сайн байлгая гэвэл хүүхдүүд эрт есөн цаг гэхэд унтаж байх ёстой. Дээрээс нь Д витамин тогтмол уулгаж байх ёстой" гэж зөвлөлөө.