Уул уурхайн төслөөр мэргэшсэн эдийн засагч Ч.Отгочулуу Алтаар баталгаажсан койн GGC төслийн эдийн засаг, санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр крипто зах зээлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Эдийн засагч Ч.Отгочулуу: Дэлхий дээр crypto currency буюу крипто мөнгөний хувьсгал болж байна. Энэ зах зээл өөрөө Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулах маш том альтернатив суваг болж чадаж байгаа. Энэ сувагтай бид эрт холбогдох тусам дэлхийн шинэ зах зээл дээр өрсөлдөх чадвар, байр сууриа бэхжүүлж чадна. Энэ бизнесийн эхлэл, анхдагч хөрөнгө оруулалт маань амжилттай болж булган сүүлтэй байснаараа уул уурхай дээр суурилсан монголын эдийн засгийг төрөлжүүлэх дэлхийн цахим санхүүгийн ертөнцөд хөл тавихад маш чухал алхам болж байгаа юм. Ковидийн дараах эдийн засагт энэ сэргэлтийг зарим эдийн засагчид юу гэж үзэж байна вэ гэхээр энэ бол дэлхий дээр ирж байгаа зургаа дахь супер циклийн үе юм гэж байгаа. Супер цикл гэж юуг хэлээд байна гэхээр 20-30 жил үргэлжилдэг, тэр дотроо түүхий эдийн үнэ, түүхий эдийн үе өсөж буурдаг том мөчлөгийг хэлж байгаа юм. Манай монголчууд сайн мэдэж байгаа. 2011, 2012 оны үед тавдугаар супер цикл байсан. Энэ үед манайд Оюутолгой, Таван толгой эдийн засгийн эргэлтэд орж, манай эдийн засаг 3-4 дахин томорсон. Тэгвэл үүнээс дутахгүй хэмжээний том өсөлт ирэх жилүүдэд бий болох төлөвтэй байна. Одоо зургаадугаар супер цикл эхэлж байна. Зургаадугаар супер циклийг крипто валюттай холбох замаар Монгол Улс дахин дэлхийтэй хөл нийлүүлэн алхах маш том боломж бий болж байна.
Крипто валютын зах зээл монголд хөрөнгө оруулалт татах, монголын эдийн засгийг төрөлжүүлэх, монголд ажлын байр олноор бий болгох, дэлхий дээр шинэ технологийн салбарт байр сууриа бэхжүүлэхэд асар их ач холбогдолтой алхам юм байгаа.
Энэ хувьсгалын оч Монгол Улсад түгж байна. Энэ бол GGC буюу алтаар баталгаажсан крипто валют байгаа юм. Энэ алтаар баталгаажсан крипто валют маань Монгол Улсад энэ төсөл амжилттай хэрэгжих ёстой. Ингэснээрээ дэлхий нийтэд бий болж байгаа крипто валютын хувьсгал ба зургаадугаар супер циклийг Монгол Улсад хамгийн ашигтайгаар нутагшуулах, эргээд дэлхийд өрсөлдөх чадвартай болоход их ач холбогдолтой байх юм.