Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хан-Уул дүүрэгт хуучин хувцас, гутлаа зорилтот бүлгийн иргэдэд хандивлах гурван цэг ажиллаж байна.
Иргэдийн хаяж буй хуучин гутал, хувцас нийт хог хаягдлын 15-20 хувийг бүрдүүлдэг. Тиймээс хог болж хаягдахаас нь өмнө, хувцас хэрэгцээтэй байгаа хүмүүст хүргэх зорилгоор эдгээр цэгийг ажиллуулж буй юм.
Үүний үр дүнд долоо хоног тутам зорилтот бүлгийн 20 орчим хүнд хүрэлцээтэй гутал, хувцас цуглардаг байна.
Энэхүү цэгүүд нь, “Ривер гарден”, “Хороолол”, “Зайсан” орчимд байрлаж байна. Цаашид хуучин хувцас, гутал хүлээн авах 4-5 цэгийг байгуулахаар төлөвлөөд буй.