Домог мэт амьдарсан дуучин байх хүсэлтэй, Дэлхийн шилдэг баритон Энхбатын Амартүвшин Сүхбаатар аймагт 1986 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн. Аав ээж нь багш мэргэжилтэй. Түүний эхнэр ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Туяа.
Тэрбээр,
- 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдааны II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
- 2012 онд Пласидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдааны 1-р байр
- 2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдааны II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн “Associaciod’Amics de l’OperadeSebadell”-ийн тусгай шагнал
- 2015 онд “BBC Cardiff Singer of the World” тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
- 2016 онд “Seoul International Music Competition”-д III байр
- 2021 онд дэлхийн “ШилдэгБаритон” дуучнаар шалгарсан юм.
Энхбатын Амартүвшин нь 2009 оноос зургаан жил Монголын дуурийн театрт гоцлол дуулаачаар ажиллаж, сүүлийн дөрвөн жил ДЭЛХИЙН тайзнаа дуулж явна.Тэрээр Итали улсын Сан Карлогийн нэрэмжит их театр, агуу Ж.Вердийн төрсөн нутаг Парма хотын ихэс, дээдсийн театр, Парис хотын Champs-Élysées театр, ХБНГУ-ын Кийль хотын дуурийн театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Москва хотын Большой театр, Бээжин хотын Сувдан театр зэрэг ДЭЛХИЙН 20 гаруй УЛСЫН театруудад дуулаад байна. Харин одоогоор Италийн театруудад гэрээгээр дуулж байгаа юм.
25 насандаа МУГЖ цол хүртсэн тэрбээр 11-р сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс АРДЫН жүжигчин цол хэргэм хүртлээ.
Италийн ард түмэн Э.Амартүвшинг “Маэстро” буюу дуурийн мастер хэмээн хүндэтгэдэг. “Риголетто” дуурьт 40 нас гарсан, хоолой нь сууж, бүх юм нь жигдэрсэн хүн дуулдаг бичигдээгүй дүрэм байдаг ч тэрбээр 20 гаруйхан насандаа амжилттай дуулсан юм.
Тэрбээр Монголчууддаа хандан уужуу ухаантай байж, бие биенээ ямар ч нөхцөл байдалд уучилж, өршөөж амьдардаг байгаасай. Тэгвэл эерэг үр дагавар заавал ирнэ. Хүнийг хайрлаж, урамшуулж явна гэдэг үнэхээр гайхалтай. Нэг сайхан үг хэлээд, эелдэг харцаар харчихад л тэр хүнд энэ чинь урам болно шүү хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.