Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Машиныхаа өвлийн тос масло болон дугуйгаа солиход дунджаар 330 мянган төгрөг болж байна. Бид “Өгөөмөр” зах дээрээс өвлийн дугуй болон тос маслоны үнэ хэрхэн өссөн, олдоц хэр байгаа талаар сурвалжиллаа.
ХУДАЛДААЧИД…
- Намар бүр дугуйны үнэ өсдөг. Энэ жилийн хувьд бусад жилийг бодвол үнэ харьцангуй өссөн. Чингэлгүүд ирэхгүй 3 сар болж байна. Тэр хооронд зардал маш их гарч байна шүү дээ. 14-21 хоногт ирдэг байсан чингэлэг 90 хонож байна гэхээр мөнгөний хүүнээс эхлээд цалин түрээс асуудалтай байна. Манайд 15 60 16 гээд өвлийн дугуй байгаа. Хээнээсээ хамаараад үнэ нь ч өөр. Хээ сайтай дугуй дунджаар 70 мянга төгрөг. 85 65 15 дугуйны хувьд нэг ширхэг нь 40 мянга. 250 65 15 бол приусийн гол хэрэглээний дугуй. 225 мянгаар зарагдаж байгаа. 85 65 15 35-40 мянга байсан. Энэ жил нодилонгоос 5-10 мянгаар илүү үнэтэй байгаа. 95 65 10 35 мянга байсан бол 70 мянга болсон.
- Гаалийн татвар 2700 доллар байсан бол 7200 болчхоор барааны үнэ мэдээж өснө. Өсөх нь тодорхой. Одоо дахиад ч өснө. Хүмүүс буруу мэдээлэлтэй байна. Орж ирэхгүйтэй холбоотой гээд байгаа. Энэ чухал биш. Хамгийн гол нь тээврийн зардал өссөн болохоор дугуйны үнэ өсөөд байгаа юм. Дугуйнууп 60-80 мянгын хооронд л зарагдаж байна. Худалдан авалт муу байгаа. Бидний хувьд үнэтэй авсан юмаа хямд өгнө гэж байхгүй. Наймаачин хүмүүс хэзээ ч алдагдалд ордоггүй. Өнгөрсөн жилтэй харьцуулахад дугуйны үнэ хоёр дахин өссөн. Солонгосоос 3200-аар ирдэг байсан чингэлэг одоо 7500 доллараар ирж байна шүү дээ.
- Зарим маслонууд 6 сар тасарч байгаа. Нийт маслоны төрлийн 90 хувь нь тасарсан. Үнийн хувьд 20-30 хувь өссөн гэж болно. Хамгийн хямд тос масло гэвэл Оросоос орж ирж байгаа. Тээвэрлэлт хямд болохоор тэр шүү дээ. Гэхдээ зарим өвлийн тос орж ирээгүй. Солонгос маслонууд ч мөн 30 хувь өссөн.
ХУДАЛДАН АВАГЧИД…
- Үнэтэй байна. ноднин 110-120 мянга байсан дугуй 200 мянга гэж байна.
- Нэг их нэмэгдсэн гээд байсан. Шинэ дугуй л нэмэгдсэн байна. Хуучин дугуй гайгүй байна. 60 мянгатай. 10 мянган төгрөгийн л зөрүүтэй.