Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өчигдөр болж, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр озэки Такакэйшог ялснаар нэг ч унаагүй 15 даваатай түрүүллээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ийнхүү хоёр башё дараалан түрүүлснээс гадна энэ оны зургаан башёгийн дөрөвт нь түрүүлэв. Нийт дээд зиндааны зургаан түрүүтэй боллоо.