Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт хуралдаж гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.
Коронавирусний шинэ хувилбар Омикрон вирус одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсуудад бүртгэгдээд байна. Өмнө нь альфа, бетта, гамма, дельта гээд дөрвөн хувилбарууд байсан бол ийн нэгээр нэмэгджээ.
Шинэ хувилбарын тархалтаас сэргийлэх, гадаадаас ирэх хүмүүсийг хэрхэн нэвтрүүлэх, мутацид орсон хувилбарын эсрэг авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэж гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
Эрдэмтэд шинэ хувилбар омикроныг судалж эхэлсэн ба эцсийн байдлаар судалгааны дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Асуудалд тайван хандаж, сандрахгүй байхыг хүсье. Өнөөдрийн хуралдаанаар дараах арга хэмжээг тээвэрлэлээ.
1. Халдвар тархсан улсаас ирж байгаа болон тухайн улсаар дайран ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй.
2. Харин өөрийн улсын иргэдээ /өөрийнх нь зардлаар/ тусгаарлалтад 10 хоног байлгах
3. Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдыг 14 хоног тусгаарлана
4. Нисэх онгоц, авто замын боомт орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна
5. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, аялсан бол иргэн ирээд 10 хоног тусгаарлагдана.