Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинэ хувилбарын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "ДЭМБ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдаж SARS-CoV2 вирусын шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутацийг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэлээ. Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбар байсан бол ийн нэгээр нэмэгдэж байна. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонгконг, Израйль улсад бүртгэгдээд байна. Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна.
Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Мөн тун чухал шаардлага гараагүй бол гадаад оронд зорчихгүй байцгаая" гэжээ.