Covid-19-ийн мутацилагдсан шинэ хувилбарын улмаас дэлхийн зарим улс орон хилээ хааж эхлээд буй. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа цахим сүлжээнд дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр “Мутацид орсон шинэ төрлийн B.1.1.529 хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа, айж сандрах хэрэггүй бөгөөд вакциндаа хамрагдахыг ДЭМБ зөвлөж байна. УОК шинэ хувилбарын талаар тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж, бэлтгэж байна” гэжээ.
Дашрамд дурдахад, Их Британийн судлаачид Африкийн Ботсвана улсад анх илэрсэн covid- 19 вирусийн хувилбар нь хамгийн олон буюу 30 гаруй мутацитай болохыг тогтоожээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ хувилбарыг “Омикрон” хэмээн нэрлэжээ.
Одоогоор энэ хувилбараар халдварласан 77 тохиолдол бүртгэгдсэнээс 90 гаруй хувь нь Африкаас илэрсэн байна. Хонконгт нэг тохиолдол бүртгэгдсэн нь Өмнөд Африкаас ирсэн хүнээс илэрлээд буй.