Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.П