Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг тохиолдуулан зарлиг гаргаж салбартаа амжилт гаргасан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор
Монгол Улсын анхны геофизик инженер М.Сүрэнхорлоо,
Гавьяат багш цолоор
- “Орчлон” сургуулийн тэнхимийн эрхлэгч Ц.Баяраа,
- Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ-ын тэргүүн Б.Жавзанхүү,
- Цанын холбооны зөвлөх Д.Ичинхорлоо,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
- “Порестор” ТББ-ын тэргүүн Н.Гэрэлсүрэн,
- “Тавантолгой түлш” компанийн ахлах зөвлөх Г.Бадамхатан,
- “Бөртэй” үйлдвэрийн ахмад ажилтан, оёдолчин Ё.Мягмарсүрэн нарт одон медалийг нь гардууллаа.
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор
- Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборын дарга Б.Туул,
Гавьяат эдийн засагч цолоор
- Тавантолгойн дулааны цахилгаан станц ТӨХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн С.Цэнд-Аюуш
Гавьяат хуульч цолоор
- ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат,
Хүний гавьяат эмч цолоор
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор
- Орос, Монголын хамтарсан Монголын өнгө төрх ТББ-ын тэргүүн Ч.Даваадашийг шагналаа.
Сүхбаатарын одонгоор
- Ахмад дипломатч Л.Эрдэнэчулуун,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- “Өнөр бүл” хүүхдийн төвийн захирал М.Өлзийчимэг,
- Завхан аймгийн Улиастай сумын өрхийн эмнэлгийн эмч Н.Цэрэндүг,
- ДЭМБ-ын аюулгүй байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа,
- Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Н.Батмөнх,
- Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог ачигч Г.Бямбадорж,
- Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн мастер С.Жаргалсайхан,
- Хоёрдугаар эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон,
- Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын үйлчлэгч Х.Цэцэгмаа нарыг шагнасан юм.