Д.Трамп В.Путины Украины дайныг сунжруулж буй явдалд уур нь хүрчээ

Өнгөрсөн долоо хоногт Туркийн зүүн хэсгийн Игдыр муж дахь хуучин ээрмэлийн үйлдвэрийн ажилчид үл мэдэгдэх амьтны араг яс олжээ. Энэхүү араг яс ойролцоогоор нэг метр урт бөгөөд махчин амьтных шиг шүдтэй байжээ.
Газар ухаж байсан ажилчид араг яс олсноо “Игдыр” их сургуулийн Биологийн судалгааны төвийн эрдэмтдэд мэдээлсэн байна. Улмаар судлаачид араг ясыг ямар амьтны төрлийнх болохыг тогтоох судалгааг хийхээр их сургуулийнхаа лаборатори руу авч явжээ.
Одоогоор араг ясыг судалж, ямар амьтны төрөл болохыг олж мэдэхээр ажиллаж байна.