Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Баянхонгор аймагт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллага 2021 оны 11-р сарын 25-ны 02 цаг 50 минутад Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт дугаар бүхий тоотод 3 хүүхдээ буудаж хороогоод өөрийгөө буудаж нас барсан байна” гэсэн мэдээллийг авсан. Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар уг хэргийг шалгаж байгаа. Хэргийн газрын үзлэг явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн этгээд 41 настай, 7-14 насны гурван хүүхдээ буудаж, дараа нь өөрийгөө буудан амиа егүүтгэсэн гэх мэдээлэл байна.