Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар 19 дэх жилдээ Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг 2021 оны 11-р сарын 26-ны өдөр буюу Анхдугаар Үндсэн хууль батлагдсан, Тусгаар тогтносон Монгол Улсыг зарласан энэхүү түүхэн өдөр төрийн ордонд зохион байгуулах билээ.
Энэ онд Монгол Улсын хэмжээнд нийт 43 166 хүүхэд 16 нас хүрч байгаа бөгөөд тус хүүхдүүдэд "Монгол Улсын Иргэний Андгай өргөх ёслол”-ыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж Иргэний үнэмлэх гардуулдаг уламжлалтай юм. Мөн үүнтэй холбогдуулан 2021 оны 11-р сарын 25-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулиуд, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүд, их дээд сургуулиуд хичээл эхлэхээс өмнө төрийн дууллаа эгшиглүүлэн хүндэтгэл үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Даяарчлал эрчимтэй хөгжиж байгаа энэ үед, түүх соёл, уламжлалаа дээдэлж, эх орноо гэсэн сэтгэл, зүтгэлтэй иргэний эх орондоо оруулах хувь нэмэр асар их юм. Иймд эх оронч үзэлтэй ёс уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархдаг, бүтээлч хөдөлмөрч залуу үеийг төлөвшүүлэхэд тус ёслолын арга хэмжээний зорилгo юм