Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны салбарын 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг Ардын багш, академич, профессор Ч.Авдайд хүртээлээ.
Түүнийг Монгол Улсад инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөө аж ахуйн сургалт, судалгаа, үйлдвэрлэлд онцгой гавьяа байгуулсныг төр үнэлж байгааг Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.
Түүнчлэн
Монгол Улсын Ардын багш цол
- Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, малын Гавьяат эмч, академич, профессор Б.Бямбаад
- Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Т.Дорж
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол
- Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Баатар
- Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын эрхлэгч Н.Бэгз
- Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Б.Дагвасүрэн
- Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ч.Дугаржав
- Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Ш.Дэмбэрэл
- Шинжлэх ухааны академийн Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Б.Пүрэвсүрэн
- Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Сумъяа
- Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
Гавьяат багш цол
- Удирдлагын академийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ш.Батсүх
- Цөмийн энергийн комиссын ажлын албаны ахлах ажилтан С.Даваа
- Отгонтэнгэр их сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш С.Одхүү