Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Хоёр талд гарч, үндэсний сагсан бөмбөгийн лигээ хүртэл тус тусдаа зохион байгуулж байсан Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгджээ. Өчигдөр Монголын сагсан бөмбөгийн холбооноос гаргасан мэдэгдэлд “Монголын сагсан бөмбөгт үүсээд байсан үл ойлголцолд цэг тавьж бүх талууд нэгдэн, нэгдсэн лигт оролцохоор боллоо. 10 гаруй жил үргэлжилсэн сагсан бөмбөг дэх талцал хуваагдал албан ёсоор дуусч, нэг зүгт харж байна.
- Монголын Сагсан бөмбөгийн холбоо
- Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо
- Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо
- Монголын Сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо
- Сагсан бөмбөгийн тоглогчдын "Ирээдүй" холбоо
Нэгдсэн лигт 12 баг оролцоно. 10 багийн нэр тодорсон бол нэмэлт хоёр эрхийн төлөөх тоглолтуудыг удахгүй тов зарлан явуулахаар тогтлоо” хэмээн мэдэгдлээ.
Монголын сагсан бөмбөгийнхөн ийнхүү 10 гаруй жилийн талцалдаа цэг тавин удаан хугацааны дараа нэгдсэн Дээд лигтэй болж байна.