Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Манай улсад бүртгэлтэй 1200 автобус байдгаас 575 автобусны ашиглах хугацаа дууссан. Гэсэн ч эдгээр автобусыг 2022 онд замын хөдөлгөөнд оролцуулсаар байх талаар Нийслэлийн олон нийттэй харилцах албаны ажилтан Н.Сугар мэдээлсэн юм. Цас орж, замын түгжрэл эрс ихсэж байгаа энэ үед автобусны хүрэлцээ болон нөхцөл байдал ямар байгааг иргэдээс тодрууллаа.
Түүнчлэн жил дамнасан түгжрэлийг бууруулах ямар арга байж болох талаар иргэдийн байр суурийг сонссон юм.
ИРГЭД:
- Үр дүнд хүрдэг юм бол маш олон арга замуудыг ярьж байна шүү дээ. Ажил хэрэг болох уу, цаасан дээр үлдэх нь үү, сайн мэдэхгүй байна. Төр засгийн тэргүүнд сууж байгаа хүмүүс нэг зүйл бодож байгаа байлгүй дээ. Үнэхээр л хүнд юм. Цаг барина гэдэг ажилтай хүүхдүүдийн маань хувьд хүндрэлтэй харагдах юм.
- Европын зарим улсуудад хотын төв, манайхаар бол баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам руу нийтийн тээвэр оруулаад жирийн машин оруулдаггүй юм билээ. Тийм болговол их зүгээр. Жаахан хол явах нь нийтийн тээврээрээ яваад, ойрхон бол алхаад явчихдаг. Угаасаа төв рүү ороод машины зогсоол байх биш. Тэгээд жилийн дөрвөн улиралд дугуйн зам хийчихвэл болно. Дугуйгаа өвөл унахгүй. Жилийн гурван улирал уначихна. Нийтийн тээврийг хөгжүүлбэл их аятайхан болох байх.
- Нэг ажил бүтээхийн тулд өглөө гараад орой орж ирэх юм байна. Нэг л ажил амжуулна. Өөр зүйл хийж чадахгүй байна. Түгжрэлээс болоод.
- Автобус маш удаан хүлээдэг хүлээдэг. Бараг л 30 минут. Заримдаа бүр нэг цаг. Автобус ирэхгүй үед маш их даардаг.
- Хэцүү байна. Автобусанд урдаа бөөгнөрчхөөд багтаж чаддаггүй. Сууж байгаа сандал нь хүртэл ямар билээ. Ариутгал цэвэрлэгээ хийдэг гэж бодохгүй байна. Гол нь нэгдүгээр эгнээгээр автобус л явна гэдэг. Машинууд чихцэлдчихээр түгжрэл нь дийлдэхгүй юм.
- Төрийн түшээдүүд ярихаас цаашгүй. Жил ирэх тусам түгжрэл нь бүр л их болоод байна шүү дээ.
- Автобусанд их хүйтэн байна. Хогтой байна. Толгойгоо ажиллуулж сайн зохион байгуулах хэрэгтэй байна. Автобус нь цөөрсөн ч юм уу. Агаарын дүүжин тээвэр явуулна гээд байсан. Яриад л суугаад байх юм. Яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.