Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УОК, ЭМЯ-ны шийдвэрийн дагуу дархлаа сэргээх вакцины нэмэлт тунд төмөр замчид болон орон нутгийн ард иргэдийг хамруулах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс дархлаажуулалтын галт тэргийг явуулаад байна. Тухайлбал, энэ сарын 20-ноос эхлэн төмөр замын дагуу оршин сууж буй иргэдийг цар тахлын эсрэг нэмэлт тунд дархлаажуулахаар УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллаж байгаа аж. Галт тэрэгний энэ сарын хуваарьт 21, 22, 23-нд Замын-Үүд өртөө, 24-нд Улаан-Уул өртөө зэрэг хойд, урд шугамд явахаар төлөвлөөд буй.
Дархлаа сэргээх нэмэлт тун нь ковид-19 халдварт цар тахлын хүндрэлээс сэргийлэх, нас барах эрсдэлээс хамгаалж байгааг ДЭМБ зөвлөж байгаа юм.