АНУ-ын Висконсин мужид болсон зул сарын баярын жагсаал руу автомашинтай этгээд дайран орж, таван хүн амиа алдан, 48 хүн гэмтэж бэртжээ. Интернэтэд байршуулсан бичлэгт улаан жийп машин орон нутгийн цагаар 16:40 цагийн үед жагсаалд оролцогчид руу дайран оржээ. Уг хэргийг харсан гэрч "Зүгээр л хаазан дээрээ гишгээд, хамаг хурдаараа жагсаал руу ороод ирсэн" гэж ярьсан байна.
Цагдаа нарын хэлснээр 39 настай Даррелл Эдвард Брукс Ваукешад 52-81 насны таван хүний аминд хүрч, 48 хүн, тэр дундаа бага насны хүүхдүүд шархдуулсан байна.
Ноён Брукс гэр бүлийн үймээн самуунаас зугтаж яваад дээрх үйлдлийг хийсэн хэмээн албаныхан мэдээлжээ. Тэд мөрдөн байцаалтын үндсэн дээр түүнд нэмэлт ял оноож магадгүй гэв.
Мөн Ваукешагийн цагдаа нар энэ үйл явдлыг террорист ажиллагаа биш гэж мэдэгджээ.