УИХ-ын гишүүн Ш.Адьшаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр үндсэн хууль зөрчиж төрийн үйл ажиллагаа явуулахад аргагүй эрхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандсан. Монгол Улсын өнөөдөр дагаж мөрдөж байгаа хуулиуд Үндсэн хуулийн үзэл баримтлалд заавал нийцсэн байх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу батлагдсан Шүүхийн тухай хуулийн 7.2 2019 оны 11 дүгээр сарын 14 нд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн 3.10 дахь хэсэгт заасан үндэслэлүүд нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг үндэслэлээр иргэний хувьд ҮХЦ-д өргөдөл гаргалаа.
Өнөөдрийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан ийм зүйл заалт байгаа нь харамсалтай байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар шүүхийн тухай хуулийг нэмж баталсан. Энэ хуулиар бид шударга хуулийг бий болгох шүүхийн бие даасан хараат байдлыг бий болгох өнөөдөр нийгэмд олон асуудал дагуулаад байгаа хонгилын шүүхийг бий болгох ийм реформ хийх зорилгоор энэ хуулийг баталсан.
Энэ хуульд УИХ-ын гишүүн миний бие оролцож олон асуудлыг тал бүрээс нь ярилцаж байсан. Өнөөдөр шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудал зөв зүйтэй асуудал байсан. Үүнийг УИХ-аар нийтийн сонсгол хийх нь зөв байсан. Гэтэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх бүхий этгээд нь хэн байсан гэдэг дээр та бүхэн харж байгаа.
Үндсэн хуулийн 7.2-т Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны гишүүнийг Монгол Улсын Их хурлын даргын захирамжаар томилогдсон УИХ-ын гишүүн ахалж, УИХ-д суудалтай нам эвслийн бүлгийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулна гэж байгаа. Энэ дээр би санал нэгдэхгүй байгаа. Бид шүүхийг хараат бус байлгая, улс төрөөс ангид байлгая гэсэн зарчимтай явж ирсэн.
УИХ-ын гишүүн хууль батлах хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Гэтэл өнөөдөр шүүх эрх мэдлийн томилгоо хийж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэж байна.
Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн асуудал. Өнөөдрийн парламентын энэ тогтолцоо нь зайлшгүй Засгийн газрын гишүүн бол УИХ-ын гишүүн байх боломжоор нь зайлшгүй хангаж өгөх Үндсэн хуулийн өөрчлөлтийг засах шаардлагатай гэж үзэж байгаа" гэв.