Өнөөдөр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал АИ-92 шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тодруулбал: Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлын зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргажээ. Тухайлбал, шатахууны үнийг сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолж, тодорхойлох автомат механизм руу шилжиж байгааг тэрбээр хэлсэн. Энэ нь нэг удаагийн огцом хэлбэлзлийг аажмаар газардуулж оруулах зах зээлийн үнэ бодох аргачлал аж. Иймд ойрын хугацаанд АИ-92 авто бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэнэ, нэг удаад шууд 300 төгрөгөөр нэмэхгүй гэдгийг дэд сайд онцолсон.
Иймд ойрын хугацаанд АИ-92 авто бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг дэд сайд хэлсэн бол шатахуун импортлогчид өнөөдөр оройноос эхлэн шатахууны үнээ 100 төгрөгөөр нэмж байгаагаа дуулгалаа.