Сурталчилгаа
Блокчэйн технологийн хөгжлийн явцад олон улсын хэмжээнд олон төрлийн криптовалют буюу койн (токен) бий болж байна. Манай улсадч сүүлийн гурван сард олон койн (токен) ар араасаа гарч байна. Мэргэжлийнхний хэлж буйгаар дотоодын койнын зах зээлд хоёр их наяд төгрөг эргэлдэж, 700 мянга орчим хүн койнын арилжаанд ямар нэгэн байдлаар оролцсон гэсэн статистик гарчээ. Олон хүн их хэмжээний мөнгөөр койн руу хөрөнгө оруулж байгаа нь санхүүгийн системд аливаа эрсдэлийг бий болгох, иргэд хохирол амсаж болзошгүй нөхцөл үүсэх эрсдэлийг хааж Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл гаргасан. Энэхүү мэдэгдлийн гол агуулга нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль эцэслэн батлагдтал шинэ койн/токен-ыг нийтэд санал болгохгүй байхыг мэдэгдэв. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл хараахан батлагдаагүй ч хэлэлцэгдэж байгаа энэ үед Санхүүгийн зохицуулах хорооны мэдэгдлээс өмнөх дижитал биржүүд болон койнуудын арилжаа хэвийн явагдаж байна.
СЗХ-оос гаргасан мэдэгдлээс өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан койн болон биржийн мэдээлэл:
- trade.mn
- dax.mn
- complex.mn
- coinhub.mn
- corex.mn
- goldenbits.mn
- ncx.mn
- capex.mn
Одоо арилжаалагдаж буй Монгол койнууд:
- ARDX
- TRD
- ICTG
- CHB
- IHC
- ZESC
- OBOT
- SPC
- MNFT
- CRX
- DAC
- MONT
- NTC
Хэдийгээр СЗХ-оос албан мэдэгдэл гаргасан ч үүнийг үл тоон хэд хэдэн койнууд бирж дээр бус өөрсдийн хөгжүүлсэн платформ дээрээ койнуудаа гаргасаар байгаа. Харин СЗХ үүнд ямар нэгэн хариу арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.