УИХ-ын гишүүн Т.Доржханд төсвийн мөнгөөр хөшөө дурсгал барьдаг асуудлыг зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монголчууд нэг хүнд оногдох өрөөрөө нэг номер. Цаашаа өр нь өсөөд байдаг. Үүнийг хэн нэг нь зогсоох ёстой.
Ирээдүй өв сангаа өнөөдөр ашиглана гээд сая төсөв баталчихлаа шүү дээ. Ийм байдлаар бид нар цаашаа явбал төсөв маань хөгжлийн санхүүжилтгүй тойргийг л санхүүжүүлдэг төсөв маань улс төрчдийн дахин сонгогдох баталгаа болж байдаг. Төсөв маань үр өгөөжгүй монгол улсад үр ашигтай биш зүгээр нэг байшин хөшөө дурсгалыг санхүүжүүлдэг ийм хэлбэрээр явах гээд байна. Үр дүнд нь монгол хүний цалин орлого бодит амьдралын чанар дээшлэх ямар ч боломж байхгүй. Ийм болохоор бид нар энэ асуудлыг углуургаар нь өөрчлөе. Сонгуулийн тогтолцоог өөрчлөе.
Тогтолцоог өөрчлөх нэг түгжээ байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө захиалгаар үндсэн хуулийн цэцэд нөлөөлж байгаад шийдвэр гаргуулсан байгаа.Өөрөөр хэлбэл пропорционал элемент холимог тогтолцоо байхгүй. Үүнийг зөвхөн мажоритар буюу тойргийн тогтолцоотой байна гэдэг шийдвэрийг Үндсэн хуулийн цэцэд гаргуулсан байна. Үүнийг УИХ хүлээж аваад тогтоол гаргасан байна.
Ядаж 76 гишүүний тал нь 38 нь улс орныхоо хэмжээний төслийг санхүүжүүлдэг байя. Тэр төмөр замыг санхүүжүүлдэг байя, хил гааль, боомтын асуудлыг санхүүжүүлдэг байя. Хүндрээд байгаа эмнэлэг, боловсролын салбараа санхүүжүүлдэг байя л даа.
УИХ-ын гишүүн тухай нэг тойргийг биш Монгол Улсын 3,4 сая хүнийг төлөөлдөг, бодлогоороо мэтгэлцдэг томоохон төслүүдийг санхүүжүүлдэг байж Монгол Улс хөгжинө. Ийм байж Монгол Улсын төсөв өнөөдөр шинэчлэгдэнэ. Бид өнөөдрийнх шиг Богд Зонхова гэдэг ийм төслийг бид нар санхүүжүүлэхгүй" хэмээв.