JCI Монгол байгууллага Шилдэг 10 залууг JCI TOYP шагналын эзнээр тодруулсан. “Улс төр, хууль эрх зүй ба засгийн газрын үйл ажиллагааны салбарын шилдэг”-ээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам шалгарлаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нийгэмд үзүүлэх үр нөлөө асар өндөртэй эрдэм шинжилгээний бүтээлүүдээс гадна Монгол Улсад болон дэлхийн хүн төрлөхтөнд шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг том, жижиг гэлтгүй анхааран ажиллаж, баг хамт олноороо шийдвэрлэхийн төлөө ажил хэрэг болгож байгааг онцолж байв.
Монголын ирээдүй, хөгжил дэвшил нь боловсролын чанар, хүртээмжээс шууд шалтгаалах бөгөөд энэ асуудал бол хүн болгонд хамааралтай чухал салбарын нэг. Монголын Улсын ирээдүйн луужин болсон энэ чухал салбарыг төлөөлж УИХ-д дуу хоолойгоо өргөж, боловсролын салбарын реформ хийхээр ажиллаж байгаа. Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулагын хуулийн төсөл дээр идэвхитэй ажиллаж, ирээдүй хойч үедээ чанартай боловсролыг хүртээмжтэй олгох боловсролын реформын ажлыг эхлүүлж, Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг.
Энэхүү том өөрчлөлтийг хийхийн тулд УИХ, Засгийн газар, Сэлэнгэ Аймгийн ЗДТГ, АНУ-ын ЭСЯ, Япон Улсын ЭСЯ, БНСУ-ын ЭСЯ, БНЭУ-ын ЭСЯ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ, БШУЯ, түүнийн харьяа агентлаг, хүрээлэнгүүд, JCI Монгол гээд олон байгууллагатай байнгын хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагатай.
Дэлхийн JCI-ийн 51 дэх удаагийн чуулганаар тус байгууллагын жинхэнэ гишүүнээр элссэн JCI Монгол өнөөдөр 12 салбар, 660 гишүүн, 140 гаруй сенатортай, дэлхийд нэрээ дуурсгаж чадсан, шилдэг удирдагч, лидерүүдийг төрүүлэн гаргасан үндэсний хэмжээний томоохон байгууллага болон хөгжөөд байна.