
Энэтхэг улсад нөхөр нь 25 настай эхнэрээ алахын тулд, унтаж байхад нь орон доогуур нь могой хийж хөнөөсөн хэрэг гарчээ. Хорт могой бүсгүйн гарыг хоёр ч удаа хазаж үхэлд хүргэсэн байна.
Талийгч эмэгтэйн ээж өглөө охиныхоо өрөөнөөс уйлах чимээ сонсон очтол түүний бие хөхрөн гарнаас нь цус асгарсан байдалтай хэвтэж байжээ. Түүнийг яаран хотын төвийн эмнэлэг руу аваачсан боловч тэрбээр замдаа нас баржээ.
Утрагийн гэрийнхэн түүний үхэлтэй холбоотой хэргийн бүх материал болон мэдээллийг цагдаа, шүүхийхэнд өгч хэрэг явдлаас хойш нэг жил өнгөрчээ. Гэтэл шүүх энэ хэргийн жинхэнэ буруутанг могой биш түүний нөхөр байсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны үеэр илрүүлсэн байна. Ингээд шүүн таслах ажиллагааны үеэр энэ хэрэгт гэм буруутайгаа нөхөр нь хүлээн зөвшөөрч, ял авчээ.
Нөхөр нь шүүхийн мэдүүлэгт эхнэрээ хөнөөхдөө хорт могойг зэвсэг болгон ашигласан нь эхний тохиолдол биш байсан гэдгийг нэмж хэлжээ. Бүтэлгүй хайрын түүх Сураж Кумар гэх энэтхэг залуу болон хохирогч Утра нар анх 2018 онд танилцаж улмаар 2019 онд нэг гэрт орж хуримаа хийжээ.
Талийгаачийн гэрийнхэн нь "бид түүнийг харж халамжлан, хайраар дутаахгүй байх хэн нэгнийг хайж байсан. Бидний охин бусдаас өөр ертөнцтэй, өөрөөр сэтгэдэг нэгэн байсан" гэж хэлжээ. Түүний нөхөр Кумарын хувьд 27 настай, банканд ажилладаг гэж байсан боловч ажил нь хуурамч тодорхойлолтоор батлагдаж байсан гэдгийг нотолжээ. Түүний аав туршилтын машины жолооч, ээж нь ажилгүй нэгэн байсан байна. Шүүгчдийн зүгээс Кумарыг Утратай санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд суусан гэдгийг баталсан гэжээ. Тэд албан ёсны эхнэр нөхөр болсноос хойш Кумар нэр дээрээ 720 грамм алтан гулдмай, Сузики седан автомашин, 500,000 рупиг хамтран эзэмшигч болжээ. Хосууд гэрлэсэн өдрөөс хойших нэг жилийн хугацаа төсөөлшгүй сайхан байсан тухай эмэгтэй ярьдаг байжээ. Гэтэл Кумарын гэр бүлээс ирэх дарамтууд нэмэгдсэн гэж шүүхийн баримтад дурдсан байна.
Тодруулбал түүнийг гэр бүлийнхээ бүхий л хэрэгцээ, өр зээл, тэр ч байтугай дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхийг шаарддаг байжээ.
2019 оны сүүлээс Кумар нэгэн хачирхалтай хоббитой болжээ. Тэрбээр ихэнхи цагийг интернэтээс хорт могойг хэрхэн сургах хичээл үзэж тэднийг сонирхох болсон байна. Мөн мэргэжлийн могой сургагч Валва Сурешийн сургалтад сууж түүнд шавь орохыг хүсчээ. Могой сургагч Суреш нь дэлхийн хамгийн алдартай могойн мэргэжилтнүүдийн нэг юм. Түүний юүтүб хаяг нийтдээ 270,000 дагагчтай юм байна.
Улмаар 2019 оны сүүлээр Кумар 135 доллараар өөрийн гэсэн хорт могой худалдаж авчээ. Могой худалдаж авсан өдрийнхөө маргааш нь тэр гэрийнхээ нэг давхарт могойг сул орхиж өөрийн эхнэр Утраг нэг давхар руу бууж утас авчрахыг шаарджээ. Түүнийг алах энэ оролдлого нь бүтэлгүй болж, эхнэр нь могойг харж тусламж дуудсан байна. Хэрэг явдлаас хэдхэн хоногийн дараа Утраг унтаж байхад нь Кумар өнөөх хорт могойг түүний орон доогуур хийжээ. Хорт могой Утраг хазаж улмаар яаралтай эмнэлэгт хүргэгдэн 52 хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж хор нь биеэс нь гадагшилсан юм. Гэвч түүний Нөхөр Кумар түүнийг дахин алахаар завдаж хорт могойг дахин түүнийг унтаж байхад орон доогуур нь хийж ийн эхнэрээ хөнөөжээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/