“МЭК” байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өсөж, УИХ-ынх унаж байгаа нь тодорхой болжээ. Судалгааг 2021 оны 11 дүгээр сарын 5-14-ны өдөр Улаанбаатар хотод оршин суудаг, сонгуулийн насны 1006 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар утсаар авсан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг:
- – Долоодугаар сард 5.6
- – Наймдугаар сард 5.6
- – Есдүгээр сард 5.8
- – 10 дугаар сард 5.9
- – 11 дүгээр сард 6.1 хувьтай гарч өсжээ.
Сүүлийн хоёр сар дараалж рейтинг өссөн нь Ерөнхийлөгчийн хийж байгаа ажил иргэдэд анзаарагдаж, мэдэгдэж эхэлсэн. Цаашид манлайлал үзүүлж чадах эсэхээс хамаарч иргэдийн үнэлгээ өөрчлөгдөх байх гэж “МЭК” байгууллага үзсэн байна.
Тэгвэл УИХ-ын рейтинг:
- – Долоодугаар сард 3.9
- – Наймдугаар сард 3.7
- – Есдүгээр сард 3.8
- – 10 дугаар сард 3.6
- – 11 дүгээр сард 3.7 хувьтай гарч өссөн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг:
- – Долоодугаар сард 5.8
- – Наймдугаар сард 5.4
- – Есдүгээр сард 5.7
- – 10 дугаар сард 5.7
- – 11 дүгээр сард 5.9 хувьтай гарч мөн өссөн байна.
“МЭК” байгууллага нь нийгэм, улс төрийн нөхцөл байдал, улстөрчид болон улстөрийн намын үйл ажиллагаанд иргэдийн өгч байгаа үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг нь танилцуулдаг юм.