Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 595 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 383 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны зургаан хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1852 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9032 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20607 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн- 3595
Хүндэвтэр- 4106
Хүнд- 1129
Маш хүнд- 202 хүн байна.