Жессика Симпсон энэ долоо хоногт өөрийн олон нийтийн сүлжээнд онцгой чухал, өнгөрсөн хувийн амьдралын алдаа оноог эргэн дурсав. Тэрбээр дөрөв дэх жилдээ хорт зуршил, мансууруулах бодис, алкохолны хамаарлаасаа хол байгаа тухайгаа бичсэн байна. Дуучин, загвар бүсгүй "танигдахын аргагүй" гэсэн тайлбартайгаар олон нийтийн сүлжээнд өөрийн зургаа нийтэлжээ. Симпсон 2017 оны энэ өдөр өөрийн итгэл найдвараа эргүүлэн авч, өөрийгөө хүндлэх дотоод тэмцэлдээ ялалт байгуулж, энэ ертөнцийг хурц тодоор зоригтойгоор даван туулахаар шийдсэн тэр мөч хэмээн oнцолсон байна.
Тэрбээр "Би энэ бүхний ард гарахын тулд архи уухаа болих хэрэгтэй байсан. Энэ нь миний оюун ухаан, зүрх сэтгэл нэг чиглэлд ахин дахин эргэлдэхэд хүргэх тэр хүчийг өгсөн гэжээ. Yнэнийг хэлэхэд энэ бүх хугацаанд сэтгэлзүй болон бие махьбодийн хувьд маш ихээр ядарсан байсан. Би өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах хэрэгтэй санагдсан, хэрвээ энэ давтагдсан тойргоос гарахгүй бол ирээдүйд их хүндрэх юм шиг санагдсан. Би өөрийнхөө сонголтыг дахин бодож үзээгүй, дахиж эргэн хараагүй, харамсаагүй, үлдсэн амьдралаа энэ хорвоо ертөнц дээр сайхан өнгөрүүлье л гэж бодсон. Би удирдагч шиг амьдарч, мөчлөгийг эвдэж урагш ахихыг хүссэн, энэ сайхан ертөнцөд хийсэн бүх сонголтдоо харамсахгүйгээр, хэзээ ч эргэж харалгүй амьдрахыг зорьсон хэмээн тайлбар бичжээ. Сүүлд нь Симпсон зураг авснаас хойш дөрвөн жил өнгөрсөн гэдэгт итгэхгүй байгаагаа хэлж түүний хувьд богино хугацаа мэт өнгөрч байгаа нь эцэстээ "сайн хэрэг" гэдгийг xэллээ.
"Миний амьдралд хийх ёстой жинхэнэ ажил бол бүтэлгүйтэл, өвдөлт, өөртэйгөө зөрчилдөх, өөрийгөө хорлон сүйтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал байсан. Архи уусан нь асуудал биш байсан. Бүх асуудал ердөө би байсан юм. Би өөрийгөө хайрлаагүй. Би өөрийнхөө хүчийг хүндлээгүй. Өнөөдөр бол харин энэ бүхэн тэр чигээрээ эсрэгээрээ эргэсэн гэжээ.
Тэрбээр 2020 онд бичсэн "Нээлттэй ном" хэмээх дурсамж номондоо энэ үйл явдлын талаар, мөн донтох эмчилгээ хийлгэх шийдвэрийнхээ талаар нийтэд дэлгэжээ. Тэрбээр архи, мансууруулах бодис зэргээс хараат болсон нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс үүдэлтэй гэжээ. Түүнд үзүүлж буй хариу үйлдэл бол өөрийгөө “алкохолоор эмчилж” мансуурдаг байсан нь түүнийг хамааралтай болгожээ.
2017 оны Хэллоуины баярын өглөө нөхөр Эрик Жонсонтойгоо хамт охин Максвеллд зориулсан сургуулийн цуглаанд оролцох өдрийн өглөө 07:00 цагаас архи ууж эхэлсэн. Ингээд тэр oрой болоход хэтэрхий согтуу байсан тул хүүхдүүдтэйгээ бэлэг өгөх уламжлалт ёслолд явах боломжгүй болсон байснаа ч хүлээн зөвшөөрчээ. Энэ бүхний эцэст тэрбээр дөрвөн жилийн хугацаанд өөрийнхөө асуудлаа даван туулж одоо бүх зүйл сайхан болсон гэдгийг онцолж байна.
Эх сурвалж: www.huffpost.com