Вьетнамийн аюулгүй байдлын сайд, алдарт тогооч Салт Бэйн ресторанд 1960 долларын үнэтэй стэйкийг түүний гараас идэж байгаа бичлэг шуугиан тариад буй. Тэгвэл Ханой хотод байрлах нэгэн гоймонгийн газрын тогооч Буй Туан Лам өөрийн цахим сүлжээгээр Сайлт бэйг дуурайж олон сая хандалт авчээ. Энэ явдлын дараагаар Буй Туан Ламд цагдаагийн газраас зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Буй Туан Лам энэ талаар тайлбарлахдаа, “Цаг үеэ мэдэрч өөрийн гоймонгийн газраа сурталчилах зорилготой хийсэн” гэжээ. Харин тус хотын цагдаагийн газраас түүнийг төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд санаатайгаар халдах гэсэн зүйл анги үүсгэж шалгаж буй юм. Олон нийтийн сүлжээнд түүнийг дэмжсэн мянга мянган сэтгэгдэл урсаж, түүний хоолны газар сүүлийн хэд хоногт хамгийн их эрэлттэй газрын нэг болжээ.