Солонгосын охидын хамтлагийн нэг "Т-ара" дөрвөн жил завсарлага авсны эцэст 12 жилийн ойн баяраараа "TIKI TAKA" дуугаа клипийн хамт дэлгэн урлагт эргэн ирснээ зарлалаа.
Энэ дуу нь “TOXIC” харилцаа буюу хосын эрүүл бус харилцааны тухай утгатай бөгөөд клипны өнгө төрхийн хувьд хурц шийдэлтэй, бүжиг дэглэлт нь бие даасан байдлыг илэрхийлжээ.
Уран бүтээлдээ эргэн орсон "Т-ара" хамтлагийг Qri, Eunjung, Hyomin, Jiyeon нар бүрдүүлж байна. Тэд "Tiki Taka" болон "All Kill" гэсэн хоёр дуу гаргаад буй.
"Т-ара" охидын хамтлаг анх 2009 онд "Core Contents Media"-гийн доор дебют хийж байсан юм. Дебют хийх гэж байхдаа "Super Rookies" гэдэг нэртэй таван гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. Тухайн үеийн бүрэлдэхүүнд Жиа, Живон, Хюумин, Инжон, Жиён нар "Cinderella Man" киноны дуу "Good Person" дууг 2009 оны 4 сард гаргасан нь анхны уран бүтээл нь болсон билээ.
Удалгүй Живон, Жиа нар нь хувийн шалтгаанаар хамтлагаа орхиход тэд шинээр гурван гишүүн нэмж авсан. Шинэ гишүүн нь Бурам, Суён, Кюри нар юм.
Хамтлаг энэ бүрэлдэхүүнээрээ 2009 оны долоодугаар сарын 29-нд “Lies” дуугаараа хөгжмийн нэвтрүүлэгт орсноор анх карьераа эхлүүлж байв.