"Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа. Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан" хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл Жи Ай Эм И Икс /GIMEX/ компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд цагаан будаа, гурвалжин будааг тариалах төсөл хэрэгжүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 онд 300 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч тариалж эхэлжээ.
Үүний үр дүнд энэ жил анх удаа 2 га талбайгаас 10 тонн цагаан будааны ургац хурааж авчээ. Энэхүү төсөл нь цаашид Монгол оронд ялангуяа говийн бүсэд цагаан будаа тарих технологийг нутагшуулан, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн өндөр ач холбогдолтой байна.
Орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын дээжийг "Хөсөг цагаан будаа" нэртэйгээр хэрэглэгчдэд хүргэх юм.
Эх сурвалж: ЖДҮГ