Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
ОХУ арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол улстай нислэгээ сэргээж, Куба, Мексик, Катартай хуваарьт нислэгүүддээ тавьсан хязгаарлалтаа цуцалжээ. Энэ талаар Оросын коронавирусний халдвартай тэмцэх штабаас өчигдөр мэдээлсэн байна.
Ингэснээр Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол руу нислэгээ сэргээжээ.
Тодруулбал: ирэх сараас эхлэн Москва-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт гурав, Улаанбаатар болон Улаан-Үд, Эрхүү, Красноярскийн чиглэлд долоо хоногт тус бүр нэг нислэг үйлдэхээр болжээ.
Эх сурвалж: ТАСС