Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож байгаа бичлэгийг сошиал орчинд байршуулжээ. Бичлэгт 4-5 хөвгүүн нэг хүүхдийг бүлэглэн зодож байгаа нь гардаг ба зодуулж буй хүүхэд эмэгтэй эсвэл эрэгтэй гэдгийг таамаглах боломжгүй байна.
Бид энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахмад Б.Билгүүнээс тодруулахад "Энэ талаарх дуудлага мэдээлэл, өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар, хэрэг хаана, хэзээ болсон гэдгийг хариуцсан нэгж нь шалгаж байна" гэлээ.
Эцэг эх, асран хамгаалагч өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах, санал бодлыг нь хуваалцах, сайтар ярилцаж байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Мөн анги удирддаг багш нар сурагчид хоорондын харилцааг анхаарч, нэгнээ ялгаварлан гадуурхахгүй, дээрэлхэхгүй байж, хүндэтгэлтэй хандаж байхыг зөвлөх хэрэгтэйг сануулсан юм.