Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр УИХ-ын гишүүдийн ирц, ёс зүйн асуудлын талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Энэ оны УИХ-ын намрын ээлжит чуулганы аравдугаар сарын ирцийн мэдээллээр нийтдээ 10 удаа хуралдсан. УИХ-ын 19 гишүүн хуралдаан тасалж, 30 гишүүн хоцорсон бөгөөд 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй байна.
10 дугаар сард чуулганы 10 хуралдаанаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар хоёр, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа нар нэг удаа тасалжээ.