Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд Тээврийн Цагдаагийн албанаас Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.
Тодруулбал, явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан болон зорчих хэсэг дээр түр, удаан зогссон жолооч нарыг 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгожээ.
Мөн Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.