АНУ-ын Флорида мужийн Дэйтонад өнгөрсөн долоо хоногт “Brass Against” хамтлагийнхан "Welcome to Rockville" тоглолтоо хийсэн юм. Тоглолтын үеэр хамтлагийн дуучин София Уриста тайзан дээр фенийнхээ нүүрэн дээр шээжээ.
Түүний энэхүү үйлдэл нь цахим ертөнцөөр тарсны дараа “Brass Agains” хамтлагийнхан твиттерт фенүүдээсээ уучлалт гуйн, дахин ийм зүйл шоун дээр болохгүй хэмээн жиргэжээ.
Мөн хамтлагийн зүгээс энэ үйл явдлын талаар зарим нэг сөрөг сэтгэгдэлд "Биднийг үнэхээр уучлаарай. Бид хамтлагийн хувьд хэн бэ" гэсэн тайлбар хийсэн ч тэр жиргээгээ устгасан байна.
Орон нутгийн Дейтонагийн эрх баригчид энэ хэргийг шалгаж эхэлсэн ба дуучин Уристад дээд тал нь нэг жилийн хорих ял оноож магадгүй байна.
Эх сурвалж: metalinjection.net