Монгол Улсын Соёлын Яамнаас “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд эх орондоо анх удаа дүрслэх урлагийн хамгийн том арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
1900 метр квадрат талбай бүхий "Мишээл экспо"-гийн үзэсгэлэнгийн орон зайнд дэлгэгдэх 100 гаруй уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс оюун санааны нухацтай эргэцүүлэл рүү хөтлөх "Бид хэн бэ? Бид хаанаас ирсэн бэ? Бид хаашаа явна вэ?" асуултын хариуг олоорой.
Тус үзэсгэлэн нь нэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зай, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй 12 галерейн павильон гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг өргөн цар хүрээтэйгээр харуулах зорилготой.
Үзэсгэлэнгийн куратороор уран бүтээлч М.Эрдэнэбаяр, "976 Art Gallery", "Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо"-ны үүсгэн байгуулагч Б.Гантуяа нар ажиллаж байна.