Даяар Монгол хөдөлгөөний Г.Бямбатулга “Догь залуус” нэвтрүүлэгт зургаан жилийн өмнө оролцохдоо солонгосуудыг дарамталж гурван охиныг эмчилгээнд явуулсан талаараа ярьжээ.
Тэрээр “Сайтуудаар бид бичиж болно шүү дээ. Бид ийм гэгээлэг юм хийлээ. Бид өнөөдөр монголд эмчлэх боломжгүй. Ийм гурван охиныг солонгост эмчлүүлчихлээ. Яах вэ, солонгосчуудыг бид дарамталсан нь үнэн. Гэхдээ Монгол гурван хүүхдэд бид амьдрал бэлэглэчхэж байна.
Дарамталж байгаад ч гэсэн тээ?
Бид барилгын гадаа очерлоод зогсож байсан янхнуудыг таслан зогсоосон шүү. Үсийг нь хусна гэж нэг мэдэгдээд л, гучин хэдэн охины үсийг хусаад байхгүй болсон. Үүнийг ярихгүйгээр эд нар энд ороод рэкэт хийлээ, дээрэм хийлээ, зодоон хийлээ, энэ нь хоригдлоо, тэр нь хоригдлоо. Дандаа тийм мэдээлэл ард түмэнд өгнө.
Зургаан жилийн өмнө ийнхүү ярьж байсан Г.Бямбатулга өдгөө ч Даяар Монгол хөдөлгөөний УЗ-ийн гишүүн юм.
Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг зөрчсөн тухайгаа өөрсдөө ярьж байхад Монголын цагдаа ямар хариуцлага хүлээлгэх вэ? Энэ улсад хууль бий юу? Хууль зүйн сайд Х.Нямбаатараа? ЦЕГ-ын дарга Ж.Болдоо?